Ж.Сүхбаатар: Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй нөхцөл байдалтай тулж магадгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар“Ерөнхий сайдыг хүчтэй болгохын төлөө би нөхдүүдийнхээ хамт ажилласан. Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайдаас хамгийн их эрх мэдэлтэй. Өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх эдэлж байгаагүй. Засгийн газар ковидтой тэмцэх, эдийн засгийн хүнд цохилтод орсон айл өрхүүдээ дэмжих нь хамгийн чухал. Энэ ажил дээр бүх хүч, анхаарлаа хандуулах ёстой. Энэ Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй нөхцөл байдалтай тулж магадгүй. Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой. Ерөнхий сайдын гол ажил бол Засгийн газрын аппаратаа удирдах. Манайд бүх юм руу ордог. Сайн засаг гэдэг бол бүх юм руу орохгүй, гол гол асуудлаа л шийдэх ёстой. Мэргэжлийн Засгийн газар орж ирж байгаад баяртай байна”гэлээ.

Санал болгох мэдээ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн …