Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров

Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны өмнөх сайд Н.Энхтайван байлцаж, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 1973 онд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү эдийн эасгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус төгссөн, Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, англи, орос хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албанд 24 жил ажилласан, салбарын мэргэшсэн албан хаагч юм.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …