Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гэгдэх “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 3-ны өдөр гарсан уг хэргийг “Тэрэлж” амралтын газрынхан болоод хууль, хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байна.
“Гацуурт” компанийн захирал Чинбатын охин Номингийн эзэмшлийн уг амралт, таван одтой зочид буудлаар ихэвчлэн гадаад, дотоодын чинээлэг хүмүүс, усан сан зэрэг амралтын өрөөнүүдээр Монголын нэлээд бийлэгжүү айлын эхнэр, хүүхдүүд үйлчлүүлдэг гэгддэг. Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай А ч Монголын томоохон бизнесмэний хүү аж. Талийгаач хүүг эцэг эх нь Тэрэлж зочид буудалд асрагчийн хамт хүргэж өгөөд буцсан аж. Хүү асрагчтайгаа бассейнд ороод асрагч хөвөгч авах гээд явах хооронд хүү усан санд эндэжээ. Хүүгийн асрагч Филлипин хүн бөгөөд монголд ирээд жил гаран болж байгаа аж. Тус бассейн камертай эсэх одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Тэрэлж зочид буудлын үйлчлэгч эмэгтэй “Ээжээ” гэж орилох хүүхдийн дуу сонсогдсон гэж мэдэгджээ. Ямартайч уг зочид буудлын хариуцлагүй үйл ажиллагаанаас болж бяцхан хүүгийн амь эрсэдлээ.
Гэвч үүнийг хууль, цагдаагийнхан, ажилтан, албан хаагчаасаа эхлээд нуун дарагдуулахыг оролдох нь ямар учиртай вэ. Уг зочид буудлынхан үйлчлүүлэгсдээс хамгийн аюулгүй, сэтгэлд нийцсэн, тухтай үйлчилгээ үзүүлнэ хэмээн өндөр төлбөр авдаг ч тэдний ажилдаа хайнга, хариуцлагагүй, амласан шигээ байж чаддаггүйн тод жишээ ээжийнхээ өврөөс гараагүй нялх хүүгийн үхэл юм. Гэвч харамсалтай нь аравхан хоногийн өмнө хүүхэд эндсэн уг бассейн өнөөдөр ч үйлчлүүлэгсдээ хүлээн авч, үйлчилж байгаа гэнэ.
А.Алтанзул
Эх сурвалж: undesten.mn