Өвлийн улирлыг ашиглан арьсыг тань гайхамшигтай сайхан болгож чадах нэгэн жорыг мэдмээр байна уу?
Ингэж нүүрээ арчилдаг бүсгүйчүүд энхрий зөөлөн царай, залуу чамин арьсаараа бусдаас онцгой ялгардаг. Цасаар жин тавих. Людвинг нэгэн эмэгтэй өөрийн нүд сохлом гоо арьсаар алдаршжээ. Тэрээр 50 настай ч маш залуухан сайхан харагддана. Зарим ховч басхүү түүнд атаархсан хүмүүс түүнийг залуухан биш гэдгийг нотолдог байв.
Энэ бүсгүй өөрийнхөө зарц нарыг шөнө болгон гурван төмпөн цас авчирч орныхоо өмнө тавихыг тушаадаг байсан байна. Бид дээдсийн хүрээлэнгийнхэн биш болохоор тиймэрхүү аашилж чадахгүй нь мэдээж.Гэхдээ өөрсдийн бололцооны хэрээр цасыг ашиглаж болох юм. Бүх эмчилгээ 8 минут үргэлжлэх боловч сайн үр дүн өгнө.
Арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог. Үүнийг хийхийн тулд атгахан цэвэрхэн цас авч , алчууранд боон үзүүрийг орооно. Алчуурынхаа дундах цастай хэсгийг нүүр ба хүзүүн дээрээ тавь. Ингэхдээ дээд зовхи эрүүгээ бүү март .Уг эмчилгээг өглөө дөнгөж сэрснийхээ дараахан нүүрнээс шөний тосоо арилгаагүй үед юм уу шөнө унтахынхаа өмнө тавина. Ийм жин маш ашигтай. Гялгар уутанд гаднаас цас оруулж ирж хэрэглээрэй.