Орос хэлний багш нарт зориулсан сургалт явагдалгүй 10 гаруй жил өнгөрчээ. Ер нь сүүлийн жилүүдэд орос хэлийг орхигдуулах хандлага ихэссэн. Үүнтэй уялдан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт, орос хэл судлах цагийг хассан. Нөгөөтэйгүүр орос хэлний багш нарыг ч аливаа сургалтанд хамрууллахаа болисон гэж хэлж болно. Тиймээс энэ удаад зохиогдож байгаа “Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх” сургалт цагаа олсон.
Ойрын жилүүдэд орос хэл дээр хичээл сонсоогүй болохоор, сургалтандаа суухаар сэтгэл догдлон яарч ирж байгаа гэж Нийслэлийн Баянгол дүүргийн 13-р дунд сургуулийн орос хэлний багш н.Алтанцэцэг онцоллоо.