Загвар өмсөгч Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн нүүр царай боллоо

Загвар өмсөгч Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо.

Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл.

Тэрбээр 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд “Asias new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд тус тус шалгарч байсан билээ.

Мөн Үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болохоос гадна “Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” , Германы “ICON”сэтгүүлүүдийн зураг авалтад оролцсон юм.

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …