1. Дөнгөж сая гэрлэсэн хоёр ярилцаж сууна. Эхнэр нөхөртөө:
-Хонгор минь, үнэнээ хэлэхэд би хоёрхон төрлийн хоол хийж чадна. Бантан, гурилтай шөл.
Хоол идэж суусан нөхөр нь:
-Энэ чинь тэгээд аль нь болж байна даа миний хайр аа?
2. -Сайхан хоол болж уу, миний өвгөөн?
-Сайхан байна аа, гэхдээ дараагийн удаа давсан дээрээ бага зэрэг шөл хийгээрэй.
3. Нөхөрт гараад удаагүй байгаа охин нь ээжээсээ:
-Хэрвээ аав таны хийсэн хоолыг голоод идэхгүй байвал та яадаг байсан бэ? Ээж нь:
-Маргааш өглөө нь халаагаад өгчихдөг юм…
4. Залуу гэргий зөвлөгөө авч байна.
-Манай нөхөр хоол голоод идэхгүй юм. Эмч:
– Сайн өлсгөж байгаад өгдөг байхгүй юу
5. Эхнэрийнхээ өгсөн бялууг нөхөр нь идчихээд жаахан байж байснаа энэ бялууг юугаар яаж хийснийг нь асуув.
-Чи яах нь вэ?
-Хоёр цагийн дараа энэ асуултыг эмч надад тавих нь тодорхой боллоо…
7. Нөхөр нь ажлаасаа ирэв. Гэрийнхээ хаалгаар оронгуут л
-Эхнээр, наад хоол чинь түлэгдчихэж байгаа юм биш үү?
-Би хоол хийж амжаагүй л байна. Одоо чиний цамцыг чинь индүүдэж байна.