Манай улсын иргэн Т.Аятунгаа гэх эмэгтэйг нэг хэсэг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг өөрийн охин болох Ч.Тэргэлсартай зүй бусаар харьцаж гэмтээсэн хэмээн охинтой нь уулзах эрхийг Филиппин улсын шүүхээс хассан гэдэг.
Гэвч эцэст нь Т.Аятунгааг охиноо зодоогүй Ч.Тэргэлсар охины бөгсөн дээрхи хөх толбо нь Монгол үндэстний онцлог болохыг мэдсэн. Мөн Ч.Тэргэлсар охин харж хандах хүнгүй маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа тул охиноо аваач гэсэн хүсэлтийг Филиппин улсын иргэд интернэтээр захиа бичсэн байсан билээ.
Гэтэл өнөөдөр сайтуудаар Т.Аятунгааг охиноо олсон гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ бүгд худлаа бөгөөд одоогоор ГХЯ-аас Швейцарь улс дахь элчин сайдын газраар дамжуулан Ч.Тэргэлсар охиныг хаана байгааг нь тогтоох ажил явуулж байгаа гэнэ.