Хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбарынхан уулзалт хийнэ

20131113161158-24Монгол улсын хүнд үйлдвэрлэлийн хөгжил, холбогдох хууль тогтоомжууд, Уул уурхай, металлургийн салбарын тогтвортой хөгжил зэргээр ҮХАА-н яам, Уул уурхайн яам хамтарсан 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт маргааш болох гэж байна.

Маргааш 10.00 цагаас “Corporate” зочид буудалд эхлэх тус уулзалтаар дээрх төлөөлөгчид салбар балбарынхаа хөгжлиын талаар авч хэлэлцэхээс гадна хоорондын уялдаа холбоог сайжружулах асуудлаар ч ярилцах юм байна.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж буй. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 гаруй хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувийг тус тус эзэлж, төсвийн орлогын 25 орчим хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ салбарт нийт 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа юм.

Засгийн газар ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай уул уурхайг экспортын чиг хандлагатайгаар хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд, уул уурхайн салбарын бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах зорилго бүхий хуулийн төслүүд болон Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг боловсруулж Улсын Их хурлын хэлэлцүүлэгт оруулаад байгаа билээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …