УОК: Орон нутаг руу явахаас бусад тохиолдолд ПСР шинжилгээ нэхэхгүй

Орон нутаг руу явахаас бусад тохиолдолд иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ нэхэхгүй болж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болсныг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Орон нутгийг зорих иргэд www.eruul.gerege.mn сайтад хандан шинжилгээ өгөх цаг авах бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт шинжилгээ авч байгаа аж. Шинжилгээ авах байршлуудын мэдээллийг өдөр бүр гаргаж байгаа юм. 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …