Хөгжмийн зохиолч Б.Чинбат хилийн чанад дахь монгол сургуулиудтай хамтран ээжүүддээ бэлэг барилаа

Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр хөгжмийн зохиолч Б.Чинбат хилийн чанад дахь монгол сургуулиудтай хамтран ээжүүддээ бэлэг барилаа.

Тэрээр гадаадад амьдардаг монгол хүүхдүүдийг Монгол орны “Ирээдүйн хөрөнгө оруулагчид” гээд, тэднийг тал бүрээр дэмжиж Монголоо гэсэн сэтгэлтэй болгож өсгөхийн чухлыг онцлов.

Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ санаачилан зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр ХБНГУ дахь монгол 7 сургуулийн хүүхдүүд хөгжмийн зохиолчтой хамтран Хангалын ая, Түмэнжаргалын шүлэг “Алтан зул” дууг онлайнаар хоршин дуулж нийт эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлжээ.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …