​УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймагт 200 сая төгрөг хандивлахаар болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж, орон гэргүй болсон иргэдэд гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлахаар  болсон байна.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …