Төсвийн байнгын хороо хуралдана

байнгын хорооТөрийн ордны “А” танхимд өнөөдөр 9 цагаас УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ба зарим хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тодруулбал:

– Монгол Улсын 2014 оны төсвийн тухай,

-Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,

-Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.

– Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

– 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …