Ц.Нямдорж гишүүн “Уучлаарай” гэдэг үгийг харамласаар

images (1) Хууль зүй, до­тоод хэргийн сайд асан, УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж нэг танхимд зэ­рэг­цэж суудаг Х.Бат­тулгаас “Ууч­лаа­рай” гэдэг үгийг их л харамлаж байгаа гэнэ. Учир нь эр­хэм гишүүнийг Х.Баттулгын нэр төрд халдсан хэ­мээн хоёр шатны шүүхээс буруутгаад бай­гаа билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга гишүүний нэр төрд халдсан хэмээн уучлал гуйх шийдвэр гаргасан.

Гэтэл Ц.Нямдорж “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Эндээс төр яаж дам­пуурсан бэ гэдэг нь харагдаж байна” гэж байсан юм.

Ямартай ч шат шатны шүүхэд хандаад байсан Ц.Нямдорж дахин шүүхэд ялагдаж Х.Баттулгаас заавал уучлалт гуйх хэрэгтэй боллоо. Одоо Ц.Нямдорж Улсын дээд шүүхэд л хандвал таарна гэж ёжлогсод олширч байгаа ч угийн тэрслүү, хахир зантай Ц.Нямдорж гишүүн гүрийхээр шийдсэн сурагтай.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …