Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө

 Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага – Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөнийг тухайн үед нь Улсын Их Хурлын даргын хувьд мэдэгдэл гаргаж байснаа онцлов.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэж, тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй гэж заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолыг эхлүүллээ. 

   Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаарт тойрогт нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авав.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …