БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юүнь Чэн хотын ойролцоох эртний бунхнаас Жөү гүрний /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олджээ.
“Бэй Бай-Э” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жюнь мэдээлсэн байна.
Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпүний мэдээлснээр, шингэний дээж болон бусад данхны ёроолыг судалсны дүнд жимсний дарсны үлдэгдэл болохыг нь тогтоожээ.
Хятадаас Чинь гүрний /МЭӨ 221 оноос өмнө/ өмнөх үеийн жимсний дарс анх удаа олдож буй нь энэ болохыг археологичид онцлон тэмдэглэсэн байна.
1200 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан “Бэй Бай-Э” бунханд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас аравхоёрдугаар сард малтлага хийхэд зэс, хаш, чулуу, алт зэргээр хийсэн 500 гаруй эд өлгийн зүйл олджээ.