Г.Занданшатар:Хорио цээрийн дэглэмийг сахиж мөрдөхөд иргэн бүр хариуцлагатай хандах шаардлагатай

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.09) нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалахад чиглэсэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нөөц, үнэ ханшийг тогтвортой байлгах, хаврын тариалалт, вакцинжуулалтын ажилд Засгийн газар онцгой анхаарах, хорио цээрийн дэглэмийг сахиж мөрдөхөд төр, засгийн байгууллагууд төдийгүй иргэн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах шаардлагатайг”анхааруулав.
Мөн хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Засгийн газраас иргэн бүртээ дэмжлэг болгож 300 мянган төгрөг олгохоор болсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой шийдвэр болсныг онцоллоо.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …