Дархлаажуулалттай давхцаж илэрсэн өвчний талаарх мэдээлэл

imagesСахуу, татрангийн вакциныг 7, 15 настай хүүхдүүдэд дархлааг сэргээх зорилгоор товлолын дагуу хийдэг. Уг вакцин нь ямар нэгэн нян вирус агуулдаггүй. Мөн вакциныг хийсний дараа хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж 10 хувьд нь халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь 2-3 хоногийн дотор ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө арилдаг байна. 2013 оны уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр нийт 40,000 гаруй хүүхэд Сахуу татрангийн вакцинд хамрагджээ. Үүнээс Баянхонгор аймагт 1688 хүүхэд уг вакцинд хамрагдаж, 54 хүүхдэд хэсэг газрын урвал /халуурах, хэсэг газар улайх, хавдах/ илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд мэдээлжээ. Мөн сахуу татрангийн вакциныг Баянхонгор аймагт хүргэх явцад +2 – +8 хэмд хадгалж, тээвэрлэлтийн горимын дагуу тээвэрлэгдсэн тэмдэглэлтэй байна. Энэ вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн, 10 хүн тунгаар савлагдсан, В.N0021L3001A серитэй, вакцины хугацаа нь 2016 оны 6 дугаар сар, тариурын хугацаа 2015 оны 6 дугаар сард тус тус дуусахаар байжээ.

Түүнчлэн Сахуу татрангийн вакцинтай давхцаж илэрсэн өвчний сэжигтэй нэг тохиолдол Баянхонгор аймагт гарсан тухай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдээлсэн байна. Уг өвчнийг ЭХЭМҮТ-өөс Синдромом Стивенса-Джонса гэж оношилсон бөгөөд эмчилгээ хийгдэж байгаа юм.

Синдромом Стивенса-Джонса өвчин нь дэлхий дахинд вакцин нэвтрэхээс өмнө буюу 140 гаруй жилийн өмнө бүртгэгдэж байжээ. Ойролцоогоор жилд 1 сая хүнд нэг тохиолдол бүртгэгддэг, олон хэлбэрийн эритемийн хүнд хэлбэрийн өвчин бөгөөд насны хувьд янз бүр тохиолддог байна. Өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь:

 1. халдвар (энгийн хэрпэс, аденовирус, гахайнхавдар, томуу, сүрьегийн савханцар, микоплазма пневмония, мөөгөнцөр г.м. ),

 2. эмийн бэлдмэл (хлорамфеникол, макролиды, пенициллин, үрэвслийн эсрэг эм ибупрофен, индометацин, таталтын эсрэг эм фенобарбитал, карбамазепим),

 3. хавдар,

 4. шалтгаан тодорхойгүйгээр үүсдэг бөгөөд нийт тохиолдлын 50% нь амьсгалын дээд замын халдварын суурин дээр үүсдэг. Эмгэг жам одоогоор тодорхойгүй.

Саяд нэг тохиолддог ийм ховор өвчнийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв оношилж, эмчилж байна. Дархлаажуулалттай давхцаж илэрсэн ийм тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй аж.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …