“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

“Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер өнөөдөр /2021.05.01/ цацагдлаа.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард анхны teaseree дэлгэсэн билээ.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорнын түүхэнд алдартай алтан ургийн, хүчит Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй киноны гол дүр Хотулун гүнжийн дүрд жүжигчин, загвар өмсөгч М. Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хун тайжид СТА С.Тэмүүжин, Дува хун тайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хун тайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.

Кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор СТА Ц.Байдрагийг сонгожээ.

Уг бүтээл гол дүрийн баатруудын бага насны дүрүүдээр эхэлдэг бөгөөд аавынхаа дүр Урус хунтайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир нар тоглож байгаа ажээ.

“Хотулун гүнж” кино насны ангилалгүй, гэр бүлээрээ үзэх үндэсний контент байлгах зорилгоор 18+ хэсгүүд, хэт их цус, хараал хашгираангүйгээр бүтээх зорилго тавьж байгаа юм байна.

Сонирхолтой нь Хотулун гүнжийн алтан судрын эрэлд хамтдаа гардаг итгэлт таван баатрын бага насны дүрүүдэд тулааны найруулагч Ц.Цэендашийн хүү Ц.Тэнгэр, Хад баатар хэмээх сөрөг дүрд тоглож буй жүжигчин Ө.Энхболдын хүү Э.Энх-Ирмүүн нар насанд хүрсэн жүжигчидтэйгээ дүр төрхөөр адилхан тул сонгогдсон байна.

Хотулуны хамгийн хүчит баатар, алиа хошин Баавгай баатрын дүрд СТА Д.Төмөрбаатар, түүний бага насанд О.Манлайбаяр, харваач Харцага баатарт СТА Алтантөр, бага насных нь дүрд О.Үүл, Дува хунтайжийн бага насны дүрд морин харваач 9 настай Э.Энхмандах нар тоглосон байна.

Киноны Ерөнхий продюсероор Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач СТА Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч СТА Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна.

Цар тахлын улмаас цаг үе, эдийн засгийн хүндрэл тохиолдож байгаа ч ойрын үед хийгдээгүй олны хэсэгтэй, нүсэр төсөвтэй, гурван улирлыг үзүүлсэн “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант кино 2021 оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …