Гэрийн нөхцөлд шүд цайруулах арга

39428254aac299d8bigХүн бүр л эрүүл, танан цагаан шүдтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь маш олон шалтгаанаас болоод бид тэр бүр цагаан байлгаж чаддаггүй. Кофе, тамхи, чихэр тэр чигээрээ л шүдний дайсан. Гэвч гэрийн нөхцөлд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр шүд цайруулах маш үр дүнтэй энэхүү аргыг туршаад үзээрэй. Хүссэн үр дүнгээ мэдрэх болно.

Чамд хэрэгтэй зүйлс: Хүнсний сод, шинэхэн сайтар цэвэрлэсэн лимон байхад л хангалттай.

Хийх арга: 

1. Хэдий хэмжээний шүд цайруулахаасаа хамаарч содноосоо авч тавган дээр тавина.

2. Шинэхэн лимоноо хэрчиж, тавган дээр тависан сод дээрээсээ лимоны шүүсээ нэмж буцалж эхлэнгүүт нь зуурмагаа хутган хэрэглэнэ. Хэрэглэхдээ шүдний сойзон дээрээ зуурмагаа тавьж шүдээ зөөлөн үрнэ.

Ингээд энэ аргыг 7 хоногт 1 удаа 1 сар үргэлжлүүлэн хийснээр шүд чинь цайрч гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …