УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлжээ

cba98b1df4b363adbigУИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалт явуулж, шалгаж дууссан байна. Төрийн ордны ард байрлах Le Triskell хэмээх франц ресторанд бусадтай муудалцаж, гэмтэл учруулсан хэргээр эрхэм гишүүнийг болоод түүний найз “мунзуй” хочит Г.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 181.3 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

 Хоорондоо маргалдаж, хутга мэсэндээ тулсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарыг хэн хэнийг нь хуулийн байгууллага гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдлээ.

Т.Амартүвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 …