Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Шаньдүн мужийн Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох гэж байна.
Тус замыг Хятадын зам гүүрийн бүтээн байгуулалтын корпораци хариуцан байгуулжээ.
Замын урт нь 87.256 километр ба 2019 оны 11-р сараас эхэлсэн юм. Тус хурдны зам нь Хятад улс нийслэл Бээжингийн ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан Хэбэй мужийн Шюнь Аныг шинэ дагуул хотыг ч дайран өнгөрөх юм.