Иргэдийн автомашин унах хэрэгцээ сонирхолтой уялдан манай улсад олон төрлийн автомашинууд орж ирдэг болсон. Автомашин хэрэглэгч залуус хүсэл сонирхол, машиныхаа нэр төрлөөрөө ижилсэж клуб болох нь ихсэж байгаа билээ. Тэдгээрийн дундаас өөрсдийн гэсэн онцлогтой нэгэн клуб бол Монголын Тоёота Хайлюкс, 4Раннер, Такома клуб билээ.
Энэ клуб нь SUV ангиллын жийп төрлийн клубууд дотроос хамгийн олон гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй залуусаас бүрдсэн клуб яах аргагүй мөн юм. Клуб нь 2013 оны 5 сард байгуулагдсан бөгөөд, өдгөө нийт 1100 гаруй гишүүн, 100 гаруй автомашин албан ёсоор бүртгэгдсэн байнгын идэвхтэй клуб болоод байна. Байгууллагдснаас хойш хэд хэдэн удаа клубын албан ёсны уулзалт цугларалт, оффроад аялал зэргийг зохион байгуулсаар ирсэн билээ.
Тоёота Хайлюкс Сюрф, 4Раннер болон Такома автомашин сонирхогч хэн бүхэн эдгээр залуустай нэгдэж болох бөгөөд клубт элссэнээр машиныхаа талаар бүрэн мэдээлэлтэй болоод зогсохгүй гишүүд хоорондоо техникийн мэдлэг, арга туршлага хуваалцах солилцох, тулгарсан асуудлыг хамтран шийдэх, хөгжүүлэн тоноглох, мөн клубт элсэн клубын логог наалгаснаар гэрээтэй компаниудаас хөнгөлөлттэй үнээр авто сэлбэг хэрэгсэл, техникийн үйлчилгээг авах боломжтой. Мөн автомашины холбогдолтой бизнес эрхлэгчид болон аялал жуулчлалын компаниуд тус клубтэй бүх төрлөөр хамтран ажиллах боломжтой.
Тус клуб саяхан албан ёсны 3-дах уулзалтаа Монти Тайре ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд шинэ оны босгон дээр 4-дэх албан ёсны цугларалтаа хийхээр төлөвлөн зохион байгуулалтын ажилдаа ороод байна. Ингээд та болон таны ойр дотны хэн нэгэн Тоёота Хайлюкс Сюрф, 4Раннер болон Хайлюкс болон Такома пикап машинтай болон тус автомашинуудыг сонирхдог бол эдгээр залуустай нэгдэж болох юм байна.
Фэйсбүүк группын хаяг: www.facebook.com/groups/hilux4runner
Фэйсбүүк группын нэр: Монголын Toyota Hilux Surf, 4Runner, Fortuner, Tacoma грүпп