УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон АН-ын дотоод асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхгүй ялалт байгуулж байна.
АН-аас нэр дэвшигч түүхэн доод буюу санал өгсөн иргэдийн 5,6 хувь буюу дагавар намын хэмжээний санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид албан ёсны нэр дэвшигчээ дэвшүүлж, энэ сонгуульд нэр төртэйгөөр орох боломж олдсонгүй. Энэ удаагийн ялагдал намын дээр байгаа бид бүгдийн алдаа. АН үе үеийн сонгуульд, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилттай ордог. Яагаад гэхээр АН хувь лидерүүд ихтэй. Түүнийхээ төлөө эцсийн мөчид нэгдэж ажилладаг. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллагаагүй. Гишүүд, дэмжигчид итгэл үнэмшлээрээ ийм шийдвэр гаргаж байгаа нь харагдсан. Нам гэдэг өөрөө төрийн байгууллага биш иргэд сайн дураараа үзэл санаагаараа эвлэлдэн нэгддэг байгууллага. Тэгэхээр хаана олон гишүүн байна тэнд нам байгаа гэж үзэхээр өөр аргагүй. Энэ удаагийн сонгуульд ардчилалд хайртай иргэдийнхээ байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй. Энэ бүхэнд АН-ынхан бид бүхэн дүгнэлт хийж, дараа дараагийн олон сонгуульдаа оролцох ёстой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдлыг харахад Хятад маягийн сонгуулийн загвар руу Монгол Улс орчихлоо. Нэг том намтай, тэр нь эрх баригч. Төр бусад намуудын хооронд өрсөлдөөн болж байна. Бүхэл бүтэн төрийн аппараттай бусад нам өрсөлдөж байна. Зарим намыг нь татан буулгаад халаасандаа хийчихдэг. Хятад улсад ч гэсэн ардчилсан нэртэй намууд хэлбэр төдий байдаг. Энэ бүгдэд оролцсон, АН-аас захиалгаар нэр дэвшсэн нэр дэвшигч , түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.
Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно” гэлээ.