Нэг үеэ бодвол Монголчууд бидний амьдрал ахуй дээшилсэн. Тиймдээ ч баар ресторанаар үйлчлүүлэгчдийн тоо цөөрөхгүй харин улам ч нэмэгдэж байгаа мэт. Гэхдээ бидний дунд 450 мл архийг 2.1 сая төгрөгөөр авч ууж чадах нь хэд билээ. Тэгвэл ийм хэмжээний өртөгтэй архи дарс, виногоор үйлчилдэг газар Улаанбаатар хотод бас байх. Үүгээр үйлчлүүлдэг элитүүд байдаг гэж бодохлоор улс орон маань баяжаад байгаа ч юм шиг. Энгийн иргэд ийм хэмжээний өртөгтэй архи дарс ууж чадахгүй нь тодорхой. Энэ газраар нэг удаа үйлчлүүлэхээр орохын тулд 40.000 төгрөгийн такс авах ёстой байдаг гэнэ. Метромалл дэх VLVT рестораны меню.