“Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

 IMG_0014  Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобү нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан энэхүү зээлийн хэлэлцээр нь Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрт болон Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачилгад тусгасан төсөл бөгөөд төслийг тус улсын хөгжлийн албан  ёсны тусламжийн хүрээнд 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Зээлийн хүрээнд Улаанбаатар хотын 70 хувийг эрчим хүчээр хангадаг ДЦС-4 ТӨХК-ийн станцын техник,  эд ангийг шинэчилж, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангаж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой. Төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …