Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдсэнээр тангараг өргөх ёслол эхэллээ.

Ёслолын эхэнд бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзнаа байраа эзлэв. Дараа нь УИХ-ын дарга шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг тангараг өргөхийг урилаа.

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх индэрт очиж, Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дээдлэн дуудав. Үүний дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад гардууллаа.

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг Төрийн далбаанаас адис авсны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барив. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адис аваад ширээндээ залав.

Үүний дараа иргэд, сонгогчдыг төлөөлж, БНХАУ, ЗХУ-ын баатар, “Чингис хаан” одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа.

Ийнхүү бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэллээ.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад амжилт хүсэж, шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн үг хэлснээр тангараг өргөх ёслол өндөрлөсөн юм.

Тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн Ёслол, Хүндэтгэлийн Их танхимд хүрэлцэн ирж, Төрийн их цагаан туганд хүндэтгэн ёслов.


кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …