АБГББХ:Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх саналдаа:

1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;

4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг;

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;

15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;

16. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;

18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;

19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;

20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;

21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;

22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;

23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;

24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг тус тус томилуулахаар тусгажээ.

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. Харин Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татсан юм. 

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Консулын газрын статусыг дээшлүүлж Элчин сайдын яам нээж ажиллуулахаар, мөн Улсын Их Хурлын 2019 оны 79, 80 дугаар тогтоолуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларуь Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан эдгээр улсад суух Элчин сайд нарыг томилох саналыг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэр дэвшигчдийг ямар шалгуураар хэрхэн сонгосон, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй Элчин сайдыг ямар үндэслэлээр эгүүлэн татаж байгаа, гишүүн Д.Ганбат цаашдаа Элчин сайд нарыг томилох асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж сайн ярилцах байх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин нар мэргэжлийн дипломатчдыг түлхүү оруулж ирсэнд талархалтай байгаа, мөн төрийн улс төрийн болон тусгай албанд олон жил ажилласан туршлагатай зарим улстөрчийг нэр дэвшүүлснийг дэмжиж буйгаа хэллээ. Харин гишүүн Б.Баттөмөр Элчин сайдын яамны ажлыг ямар шалгуураар хэрхэн үнэлж дүгнэдэг, гадаад харилцааны бодлогын баримт бичгийн хэрэгжилт ямар байгаа, гадаад худалдааны хуулийн төслийг боловсруулах ажил ямар түвшинд байгааг Гадаад харилцааны сайдаас тодруулж хариулт авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Элчин сайдыг томилох асуудлыг Гадаад харилцааны яам судалж нягтлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилдаг. Дипломат албанд ажиллах хугацаа дөрвөн жил байх хуулийн зохицуулалттай. Гэтэл Элчин сайдуудыг эгүүлэн татах, дараагийн Элчин сайдыг томилуулах асуудал хуулийн хугацаанаас хэтрээд байна. Судалгаа тооцоогоор Элчин сайдаар ажилласан хугацаа 1-3.1 жилээр хэтэрсэн байгаа юм. Тиймээс гадаад харилцааны орчинд үүссэн энэ асуудлын зангилааг тайлах шаардлага тулгараад байна.

Гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилуулахад энэ удаа их анхаарсан, нэр дэвшигчдийн 80 хувь нь мэргэжлийн дипломат ажилтнууд байна. Мөн төрийн улс төрийн болон тусгай албанд ажилласан, төрийн ажлын ихээхэн туршлага, чадвартай таван нэр дэвшигч байгаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа өөр ажилд томилогдох болсон тул эгүүлэн татаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн Элчин сайдаар томилуулан ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид гэдгийг онцоллоо.

Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Монгол Улс, АНУ-ын олон талт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. Тиймээс Элчин сайдаар томилогдвол хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэх, эх орны бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг улам өргөжүүлэх, гадаад сурталчилгааг сайн хийх, тэнд ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган иргэдийнхээ эрх ашгийг хангаж хамгаалахад идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд, Х.Булгантуяа, П.Анужин, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар үг хэлж, эх орноо төлөөлөн сууж буй Элчин сайдын хувьд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай, бүтээлчээр хандах, иргэдийнхээ эрх ашгийг урьтал болгож төрийн үйлчилгээг хүргэх, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангахад анхаарах, улс орныхоо нэр хүндийг хамгаалж ёс зүйтэй, шударгаар ажиллахыг нэр дэвшигчдэд сануулж захилаа.

Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 84.2-94.7 хувийн саналаар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжив. Мөн зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.


мгновенный кредит на карту онлайн zaymi-bistro.ru беспроцентный займ онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …