Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өглөө.
Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлж байгаа бөгөөд үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулсан туурвисан уран бүтээл нь Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад хүрч байна.
Б.Нарандэлгэр нь Нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 18,000 гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчдийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгэгдсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.
Б.Нарандэлгэр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах болно.