Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

байнгын хорооУИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм.Мөн байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан болно.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар: 

– “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх.

– “Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд”-ийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх

-Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар: 

– “Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх

– Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар: 

-“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэнэ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаанаар:

– Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргана.

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар:

– Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах талаар тус тус хуралдана.

index

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …