“Токио 2020” олимпын наадамд оролцох Хятад улсын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 14-ны өдөр байгуулагдлаа. Үүнээс 431 тамирчин Хятадын багийг төлөөлөн олимпын наадамд өрсөлдөнө.
Хятадын хувьд түүхэндээ спортын наадамд хамгийн томоохон төлөөлөгчийн баг бүрдүүлсэн тохиолдол болж байгаа юм. Төлөөлөгчийн багийнхны вакцинжуулалт 99.61 хувьд хүрчээ.
Хятадын 28 мужаас хүрэлцэн ирсэн 431 тамирчдаас 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин юм.“Токио-2020” олимпын наадамд тамирчид 33 спортын төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл Хятадын баг 30 спортын төрөлд өрсөлдөхөөр болсон байна.