Өнөөдөр өглөө Сөүл хотын Самсунг дүүрэг дэх 38 давхар нэгэн орон сууцны байрны 24~26 давхрыг LG группийн харъяа онгоц мөргөн доош унаж , дотор нь явсан 2 нисгэгч амь насаа алдсан осол гарсан билээ.
Хэт их манангаас болж тэр хэсэг газар байсан барилгуудаас даруй 10 давхраар өндөр 4 ширхэг байшинг нисгэгч нар харалгүй шууд мөргөн унасан гэж хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг мэдэгдээд байгаа бол амиа алдсан нисгэгчдийн ар гэрийнхэн болон оршин суугчдаас уучлалт гуйн бүх нөхөн төлбөрийг өгөх болно гэж LG группийн зүгээс мэдэгдлээ.
Осолд орсон онгоц нь 2007 онд АНУ-ын нисэх онгоцны “SILKORSKY” үйлдвэрт бүтээгдсэн S-76C маркийн 8 хүртэлх хүн тээвэрлэх боломжтой , 287 км/цаг хурдтай , нэг удаадаа 800 км зам туулдаг , дунджаар 8 тэрбум 400 сая воны үнэтэй онгоц байсан бөгөөд дуу чимээ багатай уг онгоцыг аливаа нэгэн бизнес ажлаа замын түгжрэлд сааталгүйгээр богино хугацаанд , цаг алдалгүй амжуулах зорилгоор Солонгосын томоохон компаниуд нийтдээ 10 ширхгийг худалдан авч хэрэглэж байгаа ажээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хе ч шаардлагатай үед яг ийм онгоц хэрэглэдэг тул агаарын “Лимузин” гэж нэрлэгдэх болсон уг нисэх онгоцыг LG группийн удирдах ажилтнууд нь Сөүл хотын Ёиду дүүрэг дэх төв байр , Кёнгнам Чангвон , Кёнгбүк Гүми дэх үйлдвэрүүдийн хооронд ашигладаг байсан ба зарим тохиолдолд гадаадын зочдод уг онгоцоор үйлчилдэг байжээ.
эх сурвалж: mglradio.com