МАН-ын бүлэг орон нутагт ажиллана

imagesУИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр ахлуулсан багууд маргаашнаас эхлэн ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл орон нутагт ажиллахаар болжээ.Тэд 2014 оны нэгдсэн төсөв, 2014 оны Мөнгөний бодлогыг сурталчилж, намынхаа дүрэм, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулан гишүүдтэй тулж ажиллахаар орон нутгийг зорих болсон байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Я.Содбаатар нар хангайн бүсэд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар төвийн бүсэд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Анужин нар зүүн бүсэд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Дашдорж, А.Телейхан, Б.Чойжилсүрэн нар баруун бүсэд ажиллах даалгавар авчээ.

index

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …