Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар:
– Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
– Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд, “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар:
– Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.