Их сүмогийн их аварга Тэрүнофүжи Харуо буюу Г. Ган-Эрдэнэ маань Монгол улсын иргэншлээсээ татгалзаж Японы улсын иргэншилтэй болсон тухайгаа 8-р сарын 4 буюу өнөөдөр албан ёсны мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар мөн Хакухо Сэхи, Цурүрюүгийн мастер (хуучин ёкозүна) нарын араас япон иргэншилтэй болсон гадаад улсаас тав дахь нь юм. Өөрөөр хэлбэл Тэрүнофүжи Харуо иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд тав дахь тохиолдол ажээ.
Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сүмо бөхийн дээд цолд хүрлээ.Хамгийн сүүлд Япон улсын бөх Кисеносато 2017 онд ёкозүна цолтон болж байсан юм.
Эх сурвалж: https://www.nikkei.com/article/DGXZQOKC041I00U1A800C2000000/