ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлнэ

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /08.19/ 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн  14:00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. ЭЕШ-ын дэлгэрэнгүй хуваарь болон шалгалтын үеэр мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн талаар дараах мэдээллээс авна уу.

Сонирхуулахад, энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл;

  •     15-16 настай 27 шалгуулагч
  •     17 настай 1675 шалгуулагч
  •     18 настай 25082 шалгуулагч
  •     19 настай 13636 шалгуулагч байна.

Эх сурвалж: БҮТ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …