Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй талбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Кобаяши Олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртсэнд баяр хүргээд, нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд ирж оролцсон, мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчилж Ерөнхий сайд Ё.Сүга-тай Монгол, Японы харилцааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүга-гийн саналыг талархан хүлээн авч байгаа бөгөөд харилцааны ирээдүйг авч явах залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн ойг тохиолдуулан японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн Япон Улс КОВИД-19 цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг тусламжид талархахын сацуу цаашид харилцан ашигтай, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв.

Япон Улсаас суралцах зүйл их байгаа. “Япон лугаа хөгжье” хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой. Мөн Японы хөрөнгө оруулагчид Монголд олноор орж ирээсэй, хоёр улсын хувийн хэвшлийг холбоход Элчин сайд Та манай холбогдох байгууллагуудтай идэвхтэй ажиллаарай хэмээн захив. “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Япон, Монголын сургалтын эмнэлэг шиг хоёр орны хамтын ажиллагааны дараа дараагийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд бэхжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд дуусгавар болж байна. Одоо байгуулахаар бэлтгэж буй шинэ Дунд хугацааны хөтөлбөр (2022-2025) нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг ГХЯ-нд үүрэг болгов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа мөн тэмдэглэв.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …