Элэг хөшөөсөн онигоонууд

1425637_411079522354262_1822306024_nЯпонд 1 цагийн дотор 50-н хулгайч барьдаг Робот бүтээжээ. Түүнийгээ турших гээд Хятад-д аваачихад цагийн дотор 50-н хулгайч барьж гэнэ. Харин Орос-д аваачихад цагийн дотор 30 хулгайч гэнэ. Гэтэл Монголд туршиж үзэхэд 10 минутын дотор робот хулгайлагдав.

***

Орой. Зурагт үзэж суутал дэлгэцээр аймшгийн царайтай хүн гарч ирэв. Эхнэр нь : -Ээжээ, хэмээн дуу алдав.
Нөхөр нь нүдний шилээ зүүж харснаа : -Нээрээ төстэй л юм байна шүү.

***

-Зоогийн газарт.
-Залуу: Би чамд хайртай.
-Охин: Би чамд хайргүй.
-Залуу: Зөөгч өө, тусдаа тооцоо хийе.
-Охин: За за, би ч гэсэн хайртай.

***

– Хэрвээ би нөхөртэй чинь унтчихвал бид найзууд хэвээрээ үлдэх үү?
– Үгүй
– Дайснууд болох уу?
– Үгүй
– Тэгээд юу болно гэж?
– Бид тэнцэнэ

***

Нэг Залуу ойд явж байгаад санаандгүй Бэрдтэй тааралдав…
Бэрд: – Би чиний ганцхан л хүслийг чинь биелүүлж өгье. Тийм болохоор хамгийн их хүсдэг хүслээ хэл!

Залуу:
– Сүүлийн үед мэдээгээр энэ америк лал хоёр хоорондоо дандаа дайтаад байх юм. Энэ хоёр улсуудыг хооронд нь эвлэрүүлээд өгөөч.
Бэрд гайхаж харснаа:
– Чи яасан сонин юм гуйдаг юм бээ? Наадах чинь дэлхийн хэмжээний их том асуудал байна ш дээ. Хүмүүс чинь дандаа л өөртөө хэрэгтэй юм гуйдаг ш дээ. Чи жаахан өөртөө хамааралтай юм гуйл даа. Сайн бодож байгаад ганц л удаа хэлнэ шүү!
Залуу:
– Тэгвэл намайг царайлаг болгоод өг.
Бэрд өөрийг нь анхааралтай харж удаан бодож бодож байснаа:
– За за, түрүүн нээрээ америк лал хоёр яасан гэлээ?

***

Туранхай хүн, тарган хүн 2 тааралдав.
Туранхай нь: Тарган тавтай хаваржиж байна уу?
Тарган нь: Мэнд ээ. Онд мэнд оров уу?

***

Мафийн босс туслахаа дуудна
-Чи тэрнээс алтаа хаана нуусныг нь хэлүүлж чадавуу?
-Чадсангүй.
-зодсон уу?
-Зодсоон.
-Усанд дүрж үзэв үү?
-Үзсэн.
-Поялникаар түлэв үү?
-Түлсэн.
-Оймсоо үнэртүүлсэн үү?
-Босс оо, арай хэрцгийдэх юм биш үү?

***

Японд 1 цагийн дотор 50-н хулгайч барьдаг Робот бүтээжээ. Түүнийгээ турших гээд Хятад-д аваачихад цагийн дотор 50-н хулгайч барьж гэнэ. Харин Орос-д аваачихад цагийн дотор 30 хулгайч гэнэ. Гэтэл Монголд туршиж үзэхэд 10 минутын дотор робот хулгайлагдав.

***

998559_471358252984449_1523907291_n

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn