Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар Л.Нинжжамцыг томиллоо

Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллахаар боллоо.

Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм.

Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.

займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …