“Хотулун гүнж” киноны постер цацагдлаа

Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” түүхэн киноны албан ёсны зурагт хуудас цацагдлаа. Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэдгээ зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ.

Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ.

“Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.

Монгол гүнжийн тухай өгүүлэх анхны тулаант кино дэлгэцэнд гарах цаг ойртсоор байна. “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК-ны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд товложээ.

займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …