Бүх Хятадын спортын 14-р удаагийн наадмын хаалтын ёслол энэ сарын 27-ны өдөр Шаань Ши мужийн Ши-Ань хотод болов.
Хаалтын ёслолын үеэр Гуандүн мужийн дарга Ма Шинрүй, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Хэ И-чэн нар Биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Гөү Жүнвэний гараас Бүх Хятадын спортын наадмын далбааг хүлээн авав.
Энэ агшинд, Бүх Хятадын спортын наадам нь өөрчлөлт нээлттэй хөгжлийн чухал бүс болгон бүтээн байгуулж буй төв нутгийн Шаань Ши муж, Хятад улсын өөрчлөлт нээлттэй хөгжлийн тэргүүлэх бүс болсон Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийг нягт уялдаа холбоотой болголоо.
Бүх Хятадын спортын 15-р удаагийн наадмыг 2025 онд Гуандүн, Хонконг, Макао хамтран зохион байгуулах юм.