ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/ хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталсан бөгөөд 10 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, дээрх хуулиудын хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийн талаар танилцуулсан.

Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг аж. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдогоос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна.

Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж буй бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зах, зээлээ хамгаалах бодлого барьж, хөрөнгө оруулалтын хэмжээг ялгавартай тогтоох, уг асуудлыг цаашид боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгийн түвшинд тодорхой ярилцах, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулах, баталгааг нь гаргах, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсад нэн шаардлагатай байгаа салбарт хөрөнгө оруулалтыг татах, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын босгыг хэвээр үлдээх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг дахин нягталж, шаардлагатай бол холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлэх, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гадаадын хөрөнгө оруулалтын босгыг шууд тэглэхгүйгээр тодорхой хэмжээ тавих, хөрөнгө оруулалтаас гадна дотоодын аж ахуй нэгж, ажиллах хүч, хүний нөөцөө чадавхжуулахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын хөгжлийн загварын нэг хэсэг болох гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хэлэлцүүлгийн явцад сайжруулах, хөрөнгө оруулалтад тавигдаж байгаа шаардлага, хязгаарлалтыг дахин нягтлах, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэлэлцэж байгаа төслийг дэмжиж, эдийн засгийн тэлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх асуудлыг цогцоор нь харж ажиллах, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт буурахад олон төрлийн зөвшөөрөл, тавигдах шаардлага нөлөөлж байгааг анхаарах гэсэн саналыг гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …