Ерөнхий сайд тэргүүтэй 26 гишүүнээс болж чуулганы хуралдаан хойшлов

23842e00456e6e8aoriginalУИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 26 гишүүн хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсаны улмаас үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо.

Тодруулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Д.Бурмаа, Д.Наранхүү, Су.Батболд, С.Батболд, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Дашдорж, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Б.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Н.Энхбол, М.Энхболд нарын гишүүд өглөө хуралдаа ирсэнгүй.

Харин гишүүдээс чөлөө авсан 16, гадаад томилолтоор явсан 10, дотоод томилолтоор хоёр гишүүн явсан байгаа аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэ оныг дуустал томилолтод гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдээд гишүүдийг хуралдаа суухыг хатуу анхаарууллаа.

index

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …