Гадаадаас сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгүүлжээ

songuuli Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээд байна.  Гадаад улсад байгаа монгол иргэд- сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөдэнэ тоог үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудсыг хэвлүүлж байна.

Хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Гадаад улсад байгаа монгол иргэд саналаа энэ сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …