Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад би энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ өөрчил, тэгээд шалгуул гэж хэлсэн

portrait-President-Elbegdorj-Tsakhia_newАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны ээлжит нэвтрүүлгийн үеэрээ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа,  ойрын  өдрүүдэд улс төрийн ярианы “халуун бай” болоод байгаа ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн тухай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: “Ер нь шинээр томилогдсон дарга нарын байгаа байдал нэг л болохгүй байгаа юм…, гэхдээ би Ерөнхий сайдад нэг үг хэлсэн, энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ  ажлаас нь өөрчилөө, тэгээд шалгуул гэж хэлсэн, би ийм л байр суурьтай байгаа”  гэж хэлжээ.

С.Баярцогтын тухайд тэрээр хэлэхдээ   “хүмүүс бол ер нь С.Баярцогтыг шалгуулах хэрэгтэй,  гишүүний эрхээсээ түтгэлзэх хэрэгтэй гээд асуудал тавиад байгаа, би  олон түмний энэ шаардлагыг  зөв гэж бодож байгаа, би С.Баярцогт гишүүнтэй уулзаад УИХ-ын гишүүнээсээ түтгэлз, энэ  асуудлаа шалгуул гэдэг чиглэл  хэлсэн, би ингэж л хэлнэ, гишүүний хувьд  өөрөө асуудлаа УИХ-д тавих ёстой, ийм л болж байгаа юм”  гэжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг та үзнэ үү?


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …