Дарханы АН-ынхан анхан шатны хурлаа хуралдуулж, даргаа сонгохоор болов

Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм.

АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 2013 оны 4-р сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэх” тухай тохиролцооны дагуу талуудыг оролцуулан зохион байгуулахыг АН-ын Хэрэг эрхлэх газарт даалгасугай” гэсэн тогтоол гаргасан юм.
Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдтэй уулзах үеэрээ, “Хяналтын хороо хуралдаж тогтоол гаргасан. Тэгэхээр 4-р сарын 13-ны өдрөөс хойш тус намд болсон бүх зүйл хүчингүй. Тиймээс анхан шатандаа хурлаа хийж, намынхаа даргыг сонгох ёстой” гэсэн юм.
Эл хуралдаанд хоёр нам болон хуваагдаад буй Дархан-Уул аймгийн Засаг даргын Орлогч Д.Баянмөнх, тус намын экс дарга Б.Мягмардаш нар оролцож тус тусын байр сууриа илэрхийлсэн. Тэрчлэн анхан шатныхаа хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн юм.
АН-ын генсек Ц.Оюундарийн хэлснээр 4-р сарын 13-ний өдрийн хуралдаанаас хойш тус намд болсон бүх үйл явдал хүчингүй гэсэн юм. Тухайлбал, тус намын дарга асан Э.Наранбаатарын намаасаа түдгэлзсэн, Засаг даргын орлогч Д.Баянмөнхийг намаас хөөсөн зэрэг үйл явдал хүчингүй болохыг АН-ын генсек онцолсон юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …