Фото:Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай 10 бүсгүй

2021 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй алдартнуудын жагсаалтад орсон бүсгүйчүүдийн гадаад болон дотоод гоо үзэсгэлэнгийн тухай, тэдний хийж бүтээсэн зүйлс, амжилтын талаарх сонирхолтой мэдээг хүргэе.

1. Bella Hadid

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр төгс нүүрний харьцаа, гоолиг биетэйгээрээ алдартай загвар өмсөгч Bella Hadid сонгогджээ. Bella бол дэлхий дахинд танигдсан мэргэжлийн загвар өмсөгч бөгөөд түүнийг бараг л бүх алдартай брэндүүдийн загварын тайз болон сурталчилгааны самбаруудаас харж болно. Инстаграм дээр 46.7 сая дагагчтай тэрээр хамгийн загварлаг алдартнуудын тоонд ордог.

2. Adriana Lima

Adriana Lima бол Victoria’s Secret-ийн хамгийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг юм. Мянга мянган хүний зүрх сэтгэлийг булаагч түүний дур булаам төрх, ховстогч харц, хүчирхэг алхаа нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг болгосон билээ.

3. Beyonce

Хөгжмийн ертөнцийн хатан хаан “Queen B” гэгддэг дуучин Beyonce дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд 2021 оны хамгийн баян, амжилттай яваа уран бүтээлчдийн нэг. Тэрээр дуучнаас гадна бизнесвумен, продюсер зэрэг олон төрлийн ажлуудыг хийдэг чадварлаг эмэгтэй юм. Түүнчлэн уран бүтээлээрээ нийт 800 гаруй номинацад нэр дэвшин 400-аад шагналын эзэн болж байжээ.

4. Margot Robbie

Margot Robbie бол дур булаам дүр төрх, чадварлаг жүжиглэлтээрээ Холливудын дэлгэцийг эзэгнэсэн шаргал үст билээ. Тэрээр “Once Upon a Time in Hollywood”, “The Wolf of Wallstreet” зэрэг Холливудын алдартай кинонуудын гол дүрд тоглож, Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан чадварлаг жүжигчин юм. Түүнчлэн 2017 онд Time сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад орж байжээ.

5. Aishwarya Rai

Энэтхэгээс гаралтай үзэсгэлэнт жүжигчин Aishwarya Rai энэ жагсаалтын 5-т оржээ. Тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг бөгөөд 1994 онд Дэлхийн Миссийн тэмцээнд тэргүүлж байсан.

Одоогоор НҮБ-ийн сайн үйлсийн элч төлөөлөгчөөр ажилладаг ба өөр хэд хэдэн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог гэнэ.

6. Angelababy

Хятадын хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болох Angelababy нь хөөрхөн царай, эгдүүтэй төрхөөрөө олонд танигдсан, жүжигчин, дуучин, загвар өмсөгч, хөрөнгө оруулагч гээд олон ажлыг зэрэг амжуулж яваа чадварлаг эмэгтэй юм. Тэрээр янз бүрийн бизнесүүдэд том хөрөнгө оруулалт хийдэг, зөвхөн урлаг гэлтгүй бизнесийн одтой нэгэн гэнэ. Мөн 2016 онд Hurun Philanthropy-гоос гаргасан жагсаалтын хамгийн залуу сайн үйлсийн зүтгэлтэн болж байжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …