70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин тодорлоо.
“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өгчөө.
Үндэсний ялагч болж “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд оролцохоор шалгарсан мисс А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.
Мисс, уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд БНСУ-д зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилжээ.