Баянзүрх дүүргийн гаднах авто зогсоолд зөвхөн иргэд автомашинаа байрлуулна

Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх, яаралтай үед өөр газар автомашинаа байрлуулах, аль болох хувийн автомашинаас татгалзахыг Баянзүрх дүүргээс уриалж байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зогсоолд автомашинаа байрлуулах юм. Албан байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд автомашинаа байрлуулах зогсоол олоход хүндрэлтэй байдаг. Тэгвэл дүүргээс иргэдэд зориулсан зогсоол гаргаж, ая тухтай үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангаж байгаа нь зөв ажил болсон гэдгийг иргэд хэлж байлаа.

Иргэдэд үйлчлэх зогсоолын гаргаснаар замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурсан.

Зогсоол өглөө 8 цаг буюу ажил эхлэх цагаар нээгдэж, иргэдийг хүлээн авна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …