Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид чуулна

Улаанбаатар хотноо энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын чуулга уулзалт нь боловсролоор дамжуулж бүс нутагт энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчид хамтын хувь нэмрээ оруулах зорилгын дор болох гэж буйгаараа онцлог гэдгийг УИХ-ын гишүүн Б.Батчимэг мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэлээ. Чуулга уулзалт хоёр үндсэн сэдэв хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс өмнөх хуралдаанаар “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор явагдах бол үдээс хойшхи хуралдаан “Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: Дэлхийн эмэгтэйчүүдийн 2015 оны бага хурал “ сэдвээр үргэлжилж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсын 20 төлөөлөгч оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцоно гэлээ. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа 11 дүгээр сарын 24-ны 09.30 цагт Төрийн ордны “Б” танхимд эхлэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …